Мэндчилгээ
“Бласт” ХХК-ийн цахим хуудсанд зочилж, бидний үйл ажиллагаатай танилцаж буй танд талархал илэрхийлье. Тус компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсрэх материалын импорт худалдаа, хадгалалт, тээвэрлэлтийн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Бид Монгол улсад анх удаа олгойлон савалсан, усанд тэсвэртэй эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 2008 онд ашиглалтанд оруулснаас хойш төрөл бүрийн технологи бүхий эмульсийн тэсрэх бодисын нийт таван үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтанд оруулж импортыг орлох бүтээгдэхүүнээр уурхай үйлдвэрийн газруудыг найдвартай хангаж байна. Монгол орны эрс тэс уур амьсгал, уул геологийн нөхцөлд тохирсон найрлага, шинж чанартай тэсрэх бодис үйлдвэрлэлийн технологийг нутагшуулсан, анхны тэсрэх материалын туршилт судалгааны итгэмжлэгдсэн лаборатори, олон улсын жишигт нийцсэн тэсэлгээний ажил үйлчилгээ, туршлагатай, чадварлаг үндэсний боловсон хүчин гээд бид салбартаа үргэлж манлайлагч, анхдагч байсаар ирсэн. Цаашид ч хамгийн орчин үеийн техник технологи, шилдэг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах болно. Ингээд үе үеийн бүх хэрэглэгч, харилцагчиддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсч мэндчилье.
Гүнээ хүндэтгэсэн, гүйцэтгэх захирал:
Амарзаяагийн ТЭМҮҮЛИН
Бидний тухай
Бласт ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, тэсэлгээний салбарт Монгол улсдаа анхдагчдын нэг, үндэсний үйлдвэрлэгч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний компани юм.
Манай хамт олон хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд, найдвартай, шуурхай хүргэн ажилладаг.
Бид 2011 онд олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008, MNS ISO 9001:2010 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 2018 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, MNS ISO 9001:2016 стандартад шилжин, мөрдөн ажиллаж байна.
Бид байгууллагын үйл ажиллагаанд дараах стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн тогтолцоо MNS ISO 45001:2018
- Байгаль орчны менежментийн тогтолцоо MNS ISO 14001:2016
Чанарын бодлого
Чанарын бодлого Бласт компани нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд явуулж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийг найдвартай хангахад оршино. Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэл үйлчилгээний технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг мөрдөж ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг тасралтгүй сайжруулан ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого Бласт компани нь бүхий л үйлдвэрлэл, үйл ажиллагаанд Монгол улсын хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөж нийт сонирхогч талуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахыг зорилгоо болгон ІЅО 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг тасралтгүй сайжруулан ажиллана. Байгаль орчны бодлого Бласт компани нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартын хүрээнд явуулж, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, нөлөөллийг бууруулах замаар байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд ISO 14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг тасралтгүй сайжруулан ажиллана.
Үйл ажиллагаа
Салбарууд
Бласт ХХК нь 2008 онд нийслэлийн Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсад анхны савалгаатай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолборыг байгуулсан ба тус дүүрэгт тогтмол 40 гаруй ажлын байрыг бий болгон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж уурхай, үйлдвэрийн газруудад нийлүүлэн ажиллаж байна. Ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй. 240тн багтаамжтай тэсрэх материалын агуулахтай тус үйлдвэр нь жилд дунджаар:
- 7000тн савалгаат эмульсийн тэсрэх бодис
- 5000тн энгийн тэсрэх бодис
- 1000тн чичирхийллийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын үйлдвэр агуулахын цогцолборыг 2009 онд ашиглалтанд оруулсан.
Үйл ажиллагааны чиглэл:
- Задгай эмульсийн тэсрэх бодис болон энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх
- Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх
- Тэсрэх материалыг хадгалах
Үйлдвэрийн хүчин чадал:
- АНУ-н технологи бүхий задгай эмульсийн тэсрэх бодисийн үйлдвэр өдөрт 240тн үйлдвэрлэх хүчин чадалтай.
- 100тн-ын багтаамжтай тэсрэх материалын агуулахтай.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах үйлдвэр, агуулахын цогцолборыг 2011 онд ашиглалтанд оруулсан ба ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй.
Үйл ажиллагааны чиглэл:
- Задгай эмульсийн тэсрэх бодис болон энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх
- Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх
- Тэсрэх материалын хадгалалт
Хоногт 120тн задгай эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай. 160тн багтаамжтай тэсрэх материалын агуулахтай.
Бласт ХХК нь 2002 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт жилд 5000 тонн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр, агуулахын цогцолборыг байгуулсан. 2012 оны 9-н сард технологийн шинэчлэл хийх зорилгоор Америк технологитой үйлдвэр болгон өргөтгөснөөр хүчитгэсэн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой болсон.
Үйл ажиллагааны чиглэл:
- Энгийн тэсрэх бодис болон хүчитгэсэн энгийн тэсрэх бодис үйлдвэрлэх
- Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх
- Тэсрэх материалын хадгалалт
Улаанбаатар хот, Налайх дүүрэг
- Савлагаат эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр
- Энгийн болон хүчитгэсэн энгийн тэсрэх бодисын үйлдвэр
Говьсүмбэр аймаг, Шивээ говь сум
- Энгийн тэсрэх бодисын үйлдвэр
Өмнөговь аймаг, Цогтцэций сум
- Задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр
- Энгийн тэсрэх бодисын үйлдвэр
Өмнөговь аймаг, Гурвантэс сум
- Задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр
- Энгийн тэсрэх бодисын үйлдвэр
ШАГНАЛ ӨРГӨМЖЛӨЛ
Хан-Уул дүүргийн “Найдвартай татвар төлөгч”
Хан-Уул дүүргийн “Найдвартай татвар төлөгч”
ТОР-100 аж ахуйн нэгжийн 50-р байр
Хан-Уул дүүргийн “Найдвартай татвар төлөгч”
ТОР-100 аж ахуйн нэгжийн 69-р байр
ТОР-150 аж ахуйн нэгжийн 41-р байр
Монголын Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шагналуудыг хүртлээ.
ТОР-150 аж ахуйн нэгжийн 45-р байр
ТОР-150 аж ахуйн нэгжийн 50-р байр
ТОР-150 аж ахуйн нэгжийн 86-р байр
ТОР-100 аж ахуйн нэгжийн 89-р байр
ТОР-100 аж ахуйн нэгжийн 85-р байр
ТОР-100 аж ахуйн нэгжийн 100-р байр
Түүхэн замнал
2001 он
2002 он
2003 он
2004 он
2006 он
Монголд анх удаа хайгуулын зориулалттай чичирхийллийн тэсрэх материалыг импортлон газрын тосны хайгуулын компаниудад нийлүүлсэн ба харуул хамгаалалт бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тэсрэх материал тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
2007 он
2008 он
2009 он
2010 он
Говь-Алтай аймгийн Цээл сум, “Алтайн Хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайг тэсрэх материалаар хангаж эхэлсэн.
2011 он
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах таван толгойн нүүрсний орд газарт Задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолборыг ашиглалтанд оруулж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж эхлэв.
ISO9001:2008 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн мөрдлөг болгон ажиллаж байна.
2012 он
Говь-Алтай аймгийн Цээл суманд Таян нуурийн төмрийн хүдрийн уурхайг түшиглэн задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор барьж ашиглалтанд оруулав.
2013 он
Тус компанийн Улаанбаатар хот, Налайх дүүрэг болон Говьсүмбэр аймаг, Шивээ-Говь суманд байрлах АНФО-ны үйлдвэрүүдэд АНУ-н Т-1 автомат тоног төхөөрөмжийг суурилуулан шинэчлэлт хийв.
2014 он
2015 он
Өмнөговь аймгийн Ноён суманд байрлах Баруун ноён уулын нүүрсний уурхай, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын шохойн чулууны уурхайн тэсэлгээний ажлыг тус тус хийж эхлэв.
2016 он
2018 он
Тус салбарын тэсрэх бодисын үйлдвэрийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж АНУ-ын технологи бүхий үйлдвэрийг барьж улсын комисст хүлээлгэн өгөв. Ингэснээр уг үйлдвэр өдөрт 240тн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.