Бласт ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий техникийн төсөл боловсруулах мэргэжлийн баг нь тэсрэх бодисын үйлдвэр болон агуулахын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, тооцоолол хийх, барьж байгуулах ажлын туршлагатай. Өнгөрсөн хугацаанд энгийн болон эмульсийн тэсрэх бодисын 8-н үйлдвэр, олон тооны тэсрэх материалын агуулахыг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн.
Өөрийн компанийн үйлдвэр агуулахаас гадна харилцагчдын захиалгаар Говь-Алтай аймгийн цээл суман дахь “Алтайн хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор, Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд задгай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон төслүүдийг амжилттай гүйцэтгэсэн юм.