Тэсрэх материал, химийн бодисын тээвэрлэлт

Аюултай ачаа, химийн бодисын тээвэрлэлтийг “Бласт” ХХК-ийн охин компани болох “Бласт Автомотив”ХХК хариуцан ажилладаг.

“Бласт Автомотив”ХХК нь 2011 онд гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх гэсэн үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд, “Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл” бүхий бага, дунд, хүнд даацын авто тээврийн хэрэгслээр бусад аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан тэсрэх материал, химийн бодис тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

  • Нэг удаагийн ачилтаар 1500 тонн хүртэлх ачааг тээвэрлэх хүчин чадалтай.
  • Бүх тээврийн хэрэгсэл GPS, сансрын холбоогоор тоноглогдсон.
  • ЦЕГ-ын баталсан маршрутын дагуу, дотоодын цэргийн хамгаалалт дор, тэсрэх материалтай харьцах эрх бүхий мэргэшсэн туршлагатай жолооч нар найдвартай, шуурхай хүргэж өгч үйлчилдэг.