Тэсрэх бодисын үйлдвэрлэл

Бид уул уурхайн салбарын хурдацтай хөгжилтэй уялдуулан тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

“Бласт” ХХК нь бүрэн автомат удирдлагын системтэй, аюулгүй ажиллагааг хангасан үйлдвэрт дараах нэр төрлийн тэсрэх бодисуудыг үйлдвэрлэдэг.

ЗАДГАЙ ТЕХНОЛОГИЙН ТЭСРЭХ БОДИС

Задгай технологийн тэсрэх бодис нь тусгай зориулалтын цооног цэнэглэгч автомашинаар тээвэрлэн, богино хугацаанд хялбар цэнэглэдэг тул бүтээмж өндөртэй, аюулгүй ажиллагааг хангасан байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. Бид дараах нэр төрлийн задгай технологийн тэсрэх бодисуудыг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Үүнд: 

  • Задгай эмульсийн тэсрэх бодис /BLEMEX BULK& BLEMEX BLEND/
  • Задгай энгийн тэсрэх бодис /ANFO/
Техник, шинж чанарын үзүүлэлт
ҮзүүлэлтЗадгай эмульсийн тэсрэх бодисЗадгай энгийн тэсрэх бодис
BLEMEX BULKBLEMEX BLENDANFO
Тэсрэлтийн хурд ( м/с)3600-52003800-58002500-3400
Мэдрэг чадварӨдөөгч 500гр-аас дээшӨдөөгч 500гр-аас дээшӨдөөгч 300гр-аас дээш
Тэсрэлт авах туйлын багадиаметр (мм)909075
Нягт (гр/см3)1.11-1.251.11-1.250.82-0.85
Хэрэглэх нөхцөлУстай ба усгүйжүүлсэн цооногХуурай цооног

Задгай эмульсийн тэсрэх бодис Blemex Bulk -ийг цооногт цэнэглэлт хийсний дараа тэсрэх бодис болдог тул аюулгүй ажиллагаа хангасан бүтээгдэхүүн юм. Бид АНУ-ын технологийн үйлдвэрийг уурхайн дэргэд барьж ил уурхайн устай болон хуурай цооногт тэсэлгээний ажил явуулж байна. Энэхүү тэсрэх бодисыг уурхайн уул геологийн онцлогт нийцүүлэн тэсрэлтийн хүч, хурд зэргийг тохируулан ашиглах боломжтой байдаг.

Бид задгай эмульсийн тэсрэх бодис Blemex Bulk -д хүч нэмэгдүүлэх хольцыг хийж, тэсрэлтийн хурд, хүчийг нэмэгдүүлсэн Blemex Blend төрлийн тэсрэх бодисыг үйлдвэрлэж байна. Уурхайн онцлог нөхцөлд тохируулан хатуулаг өндөртэй чулуулагт хүч нэмэгдүүлсэн задгай эмульсийн тэсрэх бодисыг ашиглах нь тохиромжтой байдаг.

Бид монгол улсын MNS 4223:94 стандартыг хангасан энгийн тэсрэх бодисыг тусгай зориулалтын цооног цэнэглэгч машинаар ил уурхайн тэсэлгээний ажилд, хуурай цооногт хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний өртөг бага, мөн цооногийг богино хугацаанд цэнэглэх тул бүтээмж өндөртэй байдаг.

САВЛАГААТАЙ ТЕХНОЛОГИЙН ТЭСРЭХ БОДИС

Савлагаатай технологийн тэсрэх бодис нь Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ашиглахад тохиромжтой, хадгалах хугацаа урттай бүтээдэхүүн юм. Тэсэлгээний ажлыг улирлын чанартай гүйцэтгэдэг болон тэсрэх бодисын хэрэглээ багатай хэрэглэгчид агуулахдаа нөөцлөн хэрэглэхэд тохиромжтой байдаг. Бид дараах төрлийн савлагаатай технологийн тэсрэх бодисыг үйлдвэрлэдэг.

Үүнд:

  • Савлагаат эмульсийн тэсрэх бодис
  • Энгийн тэсрэх бодис
  • Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис
Техник, шинж чанарын үзүүлэлт
ҮзүүлэлтСавлагаат эмульсийн тэсрэх бодис
/BLEMEX PACKEGED /
Энгийн тэсрэх бодис
/ANFO/
Хүчитгэсэн энгийн тэсрэх бодис
/ANFO WITH ALUMINIUM/
Тэсрэлтийн хурд ( м/с)4600-59002500-34002500-3700
Бутлах чадвар (мм)16-20
Мэдрэг чадварБялт тэслүүрӨдөөгч 300гр-аас дээшӨдөөгч 300гр-аас дээш
Тэсрэлт авах туйлын багадиаметр (мм)327575
Нягт (гр/см3)1.10-1.140.82-0.850.82-0.85
Хэрэглэх нөхцөлУстай ба хуурай цооногХуурай цооногХуурай цооног
Хадгалах хугацаа (хоног)180180180
Савлагааны төрөлЦаасан хайрцагШуудайШуудай
Жин (кг)242525

Савлагаат эмульсийн тэсрэх бодисыг хий тоосны аюулгүй ил болон далд уурхай, тусгай зориулалтын тэсэлгээний ажилд өргөн хэрэглэдэг. Уг бодис нь тэсрэлтийн хурд болон бутлах чадвар өндөр байдаг ба захиалагчийн сонголтын дагуу 32-220мм хүртэлх дурын диаметрээр савлан үйлдвэрлэдэг.

Энгийн болон хүчитгэсэн энгийн тэсрэх бодисыг АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат удирдлагын систем бүхий иж бүрэн суурин тоног төхөөрөмжөөр зориулалтын полиэтилен дотортой шуудайд савлан үйлдвэрлэдэг. Мөхлөг хэлбэрийн хөнгөн цагааны хольц бүхий хүчитгэсэн энгийн тэсрэх бодис нь агаарт тоосонцор үүсгэж, цахилгаан цэнэг хуримтлуулдаггүй тул байгаль орчин,

хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй ажиллагааг хангасан давуу талтай бүтээгдэхүүн юм. Энгийн тэсрэх бодистой харьцуулахад тэсрэлтийн хурд, хүчин чадал өндөр байдаг тул төмрийн хүдрийн ил уурхай, хатуулаг өндөртэй чулуулаг, улирлын хөлдүүстэй хөрсөнд хэрэглэхэд илүү тохиромжтой.