Тэсрэх бодисын сорилт, судалгаа

Тэсрэх бодисын сорилт судалгааны төв лаборатори нь 2008 онд анх байгуулагдан өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүний найрлагад ордог химийн бодист судалгаа шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд 2013 оноос хойш сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартыг хангаж, үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэн, дараах чиглэлийн дагуу үйлчилгээг үзүүлж байна. 

СОРИЛТ ШИНЖИЛГЭЭ

Бид итгэмжлэлийн хүрээнд тэсрэх бодис, түүний түүхий эдэд үндэсний болон олон улсын стандарт арга аргачлалыг ашиглан аж ахуйн нэгж байгууллагуудад хараат бусаар сорилт шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг.

Сорилт шинжилгээ болон тэсэлгээний ажилд дүн шинжилгээ хийх зорилгоор салбартаа тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмж ашигладаг. Тухайлбал Канад улсын MREL компанийн өндөр хурдны камер, цооногийн дуран, өндөр нарийвчлал бүхий тэсрэлтийн хурд хэмжигч багажийг ашиглаж байна. 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, ХЯНАЛТ

Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага болон хэрэглэгчдэд нийлүүлсэн бүтээгдэхүүний хяналтын дээжид тогтмол шинжилгээ хийж, чанар стандартад хяналт тавин ажилладаг.

СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ

Шинэ тутам хурдацтай хөгжиж буй тус салбарт хөл нийлүүлэн орчин үеийн дэвшилтэт техник, технологи, бодис, найрлага зэргийг судлан нэвтрүүлж, нутагшуулан ажиллаж байна. 

Үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэж байгаа сорилтын төрлүүд
Тэсрэх бодис Түүхий эд
1 Тэсрэлтийн хурд Азотын агуулга
2 Бутлах чадвар Шингээх чадвар
3 Тэсрэлт дамжих зай Чийглэг
4 Нягт Мөхлөгийн бүтэц
5 Хүчилтөрөгчийн тэнцэл Овоолгын нягт
6 Шатах хольцын хэмжээ Уусмалын орчин (pH)