2012 онд Говь-Алтай аймгийн Цээл суманд Таяннуурын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн өөрийн дулаан болон цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолборыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тус үйлдвэр нь хоногт 30тн шингэн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай, 10-15 тоннын багтаамжтай энгийн тэсрэх бодис цэнэглэх автомашинуудаар тэсэлгээний цооногийг цэнэглэн, тэсэлгээний ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх боломжтой.
Уг үйлдвэрээс "Алтайн Хүдэр" ХХК-ийн уурхайд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтран ажилласаар өнөөг хүрсэн ба үйлдвэр, агуулахын цогцолборыг 2017 оны 10-р сард “Алтайн хүдэр” ХХК-д бүрэн хүлээлгэж өглөө.