БЛАСТ КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ДАХИН ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан эрэмбэлдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх ёслол 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

2025 оны үйл ажиллагааны үр дүнд үндэслэн гаргасан энэ удаагийн эрэмбээр Оюу Толгой ХХК, Монголын Алт (МАК) ХХК, Хаан Банк ХК эхний гурван байрт шалгарсан бол үндэсний үйлдвэрлэгч Бласт компани 70 дугаар байранд эрэмбэлэгдэж, Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэгдлээ.

Энэхүү амжилт нь компанийн тогтвортой өсөлт хөгжил, үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлагын хэрэгжилт болон нийт ажилтан, албан хаагчдын нэгдмэл хүчин чармайлтын үр дүн юм.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч, түнш байгууллагууд болон компанийн хөгжил дэвшил, амжилтын төлөө хүчин зүтгэж буй нийт ажилтан, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашид Бласт компани үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэн ажиллах болно.