Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготойгоор ажиллаж ирсэн. Бид энэхүү зорилгыг олон улсын жишигт хүргэхийн тулд Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг 2011 онд анх нэвтрүүлэн, өнөөг хүртэл үйл ажиллагаанд хэрэгжүүлэн мөрдөн ажиллаж байна.
Стандарт, хэмжил зүйн газрын БТБГ-с 2018 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд давтан аудит явуулж “Бласт” ХХК нь шинэчлэгдэн батлагдсан чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартын шаардлагуудыг ханган үйл ажиллагаанд нэвтрүүлсэн тул гэрчилгээг 2021.12.27-г хүртэл 3 жилийн хугацаатайгаар дахин сунгалаа.