Монголын бүх ард түмний өвлийн наадамд бласт баг мөнгөн медаль хүртлээ

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Монголын бүх ард түмний өвлийн спортын 15-р их наадам”  2019 оны 02 сарын 15-ны өдөр эхэлж, баг тамирчид спортын 6-н төрлөөр өрсөлдөж байгаа  билээ. 

Энэ жилийн Монголын бүх ард түмний өвлийн спортын наадмын онцлог нь “Шайбтай хоккейн” төрөл анх удаа нэмэгдсэн явдал юм. Тус тэмцээн Бласт ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар боссон олон улсын стандартад нийцсэн талбай дээр зохион байгуулагдсан бөгөөд шилдэг 8 баг өрсөлдөж, Спарткадын “Шайбтай хоккейн”  аварга баг тодорлоо. Тэмцээнд Орхон аймгийн Эрдэнэт Үйлдвэрийн “Хангарьд” баг алтан медаль, “Бласт” компанийн “Отгон Од” клубын “Бласт” баг мөнгөн медаль, “Аравт” клубын “Эко Аравт” баг хүрэл медалийн эздээр тус тус шалгарав.

Наадамд оролцсон нийт хоккейн баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!