Бласт ХХК нь шинэ оны баярыг тохиолдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг Налайх дүүргийн 3-р хорооны анхаарал, халамж шаардлагатай бяцхан дүү нартаа гарын бэлэг өгч, тэднийхээ гэгээн инээмсэглэл, баяр хөөртэй мөчүүдээс нь хуваалцлаа.

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бид бяцхан үрсийнхээ итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг дэмжиж, баярын уур амьсгалыг түгээхэд хувь нэмрээ оруулсан нь сэтгэлд дулаахан, утга учиртай мөч байлаа.



Хүүхэд багачуудын төлөө чиглэсэн ажлуудыг бид тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.



