Зургаан төрөлт спортын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

Бласт ХХК-ийн 15 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан нийт ажилтан, албан хаагчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, буухиа, хөл бөмбөг, шатар, даамын төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулж аваргууддаа шалгарууллаа. Тус наадамд нарийн сухайт салбар, налайх салбар, оффисын баг тамирчид оролцсоноос гадна Бласт Автомотив ХХК, Чеволи ХХК-ийн ажилчид нэгэн баг болж өрсөлдөн амжилттай оролцлоо. 

  1. Сагсан бөмбөгийн аварга - Захиргааны хэлтэс /эр/, Налайх салбар /эм/
  2. Гар бөмбөгийн аварга - Нарийн сухайт салбар 
  3. Буухиа тэмцээний аварга - Налайх салбар
  4. Хөлбөмбөгийн аварга - Нарийн сухайт салбар
  5. Шатарын аварга -  Нарийн сухайт салбар /эр/, Налайх салбар  /эм/
  6. Даамны аварга - Нарийн сухайт салбар /эр/ Налайх салбар /эм/   тус тус шалгарч нийт багийн оноогоор Нарийн сухайтын баг хамт олон түрүүллээ. 

Ажлын ихийг нугалж амжилтыг дагуулсан Г.Гантулга даргатай Нарийн сухайт салбарын хамт олонд баяр хүргэе.