Монгол үндэстний цагаан сарын баярыг тохиолдуулан Бласт компанийн удирдлага хамт олны төлөөлөл тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ажил амьдралын арвин их туршлага хуримтлуулсан ахмад буурлууд маань эрүүл энх, элбэг баян, урт насалж, удаан жаргаарай!
Ирж буй Алтан унжлагат гал тахиа жил маань бид бүхэнд ажил амжилтыг дагуулсан сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье