'Алтан шайб' тэмцээнд амжилттай оролцлоо

Бласт ХХК-ий Отгон Од клубын Ц. Эрдэнэбаяр /СМ/ дасгалжуулагчтай өсвөр насны хоккейчид нэгдүгээр сарын 27-29-ны хооронд Дархан Уул аймгийн шарын гол суманд зохиогдсон 2016 оны улсын аварга шалгаруулах ''Алтан шайб'' тэмцээнд амжилттай оролцож дунд насны ангилалд аварга, ахлах насны ангилалд дэд аваргаар шалгарлаа.