Г.Тамир ахлагчтай хоккейн баг олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо

Бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед Улсад нэгдүгээр сарын 24-29-нд болсон бөгөөд тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийг 6:5-аар хожиж Монголдоо энэ спортын төрлөөр түүхэн амжилтын эздээр тодорч, нэр алдраа дуурсгалаа. Бласт ХХК-ийн Отгон Од клубээс Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд шайбтай болон бөмбөгтэй хоккейн шигшээ багийн ахлагч  Г.Тамир /ОУХМ/, ДАШТ-ий шилдэг довтлогч, шилдэг цохиурын эзэн Ж.Баярсайхан /ОУХМ/, М.Батболд /СМ/, ДАШТ-ий хоёр удаагийн шилдэг хаалгач Б.Мөнхболд /ОУХМ/ , Ц.Шинэбаяр /СМ/,  Э.Эрдэнэ нар багтжээ. Мөн Япон улсын Саппоро хотод зохион байгуулагдсан 2017 оны Азийн өвлийн наадамд шайбтай хоккейн төрлөөр амжилттай оролцлоо.