“Mongolia cup-2017” олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч О.Чулуунбат агсаны нэрэмжит “MONGOLIA CUP-2017” олон улсын тэмцээн 4сарын 20-22 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Зүүн Азийн аварга шалгаруулах тус тэмцээнд Монгол, Орос, Казахстан, Хятад, Польш, Тайван, Макао, Лаос, Киргиз зэрэг 12 орны шилдэг тамирчид ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдлөө.

Бүх насныхан оролцсон чансаа өндөртэй олон улсын тэмцээн нь Монгол улсын ширээний теннисний хөгжилд ач холбогдол өгөх нь эргэлзээгүй юм. МШТХ-ны албан ёсны түнш Бласт ХХК тус тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.