“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-г манай орон 65 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай хүсэн хүлээсэн өдрүүдийн нэг болдог. Бласт ХХК тавдугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдийн цангинасан дуу хуур, инээд хөөрөөр хөглөгдөж ажилчдынхаа 285хүүхдийг баярлуулж гарын бэлэг өглөө.
Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн, сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орнууд тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн ба Монгол Улс 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.