БЛАСТ ХХК-н удирдлага, хамт олны төлөөлөл жил бүрийн сар шинийн баярын өмнө өндөр настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Уламжлал ёсоор 2018 оны 2-дугаар сарын 13-ы өдөр ахмад буурлуудаа хүлээн авлаа. Өнөөдрийн хөгжлийг бидэнд авчирсэн ахмад настнууд маань эрүүл энх, элбэг баян, урт насалж, удаан жаргаарай.
Ирж буй XVII жарны “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.