2017-2018 оны “Монголын шайбтай хоккейн лиг”-ийн 19 дэхь удаагийн аваргаар “Бласт” ХХК-ийн “Отгон од” клубын “Бласт” баг түрүүлснээр хамгийн олон буюу 6 дахь удаагаа аваргын шагналыг хүртлээ.
“Монголын шайбтай хоккейн” финалын тоглолт Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 2018 оны 02-р сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж
- Шарын гол
- Багануур
- Хангарьд
- Бласт багууд оролцсоноос
Аваргын төлөө тоглолтод “Бласт” баг 11:5 оноотойгоор хожиж 6 дахь удаагаа аваргаар шалгарч, удаах байрыг Багануур ХК-ийн "Багануур" баг эзэлсэн бол 3-р байрын шагналыг Шарын голын баг тамирчид хүртлээ.