2018.01.14-с 2018.03.06-ны хооронд Монголын ширээний теннисний дээд лигийн 12дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Бласт, Төмөрт транс, Хаан даатгал, Өег, Актив зууч, Мон Лаа, Тэнгис кино театр, Дэлгэрэх хотхон зэрэг 8 баг хурд хүч авхаалж самбаагаа сорьж, аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээний финалын шатанд Хаан даатгал, Мон-Лаа, Төмөрт транс, Бласт багууд тус тус шалгарч аваргын алтан медалийг Төмөрс транс баг, мөнгөн медалийг Бласт баг, хүрэл медалийг Хаан даатгалын баг хамт олон тус тус хүртлээ.
Мөн Бласт компанийн тамирчдаас тус тэмцээнд хувийн амжилтаараа эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Билэгт 3-р байранд орж, эмэгтэйчүүдээс спортын мастер М.Дэлгэрмаа 1-р байранд орсон амжилт тус тус үзүүллээ.
Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!