Шайбтай хоккейн “Asian challenge cup-2018” тэмцээн Филиппин улсын Манила хотод энэ оны 4-р сарын 2-ны өдрөөс 4сарын 9 хооронд боллоо. Уг тэмцээнд Сингапур, Тайланд, Кувейт, Флиппин, Монгол улсын баг тамирчид оролцсоноос манай улсын шигшээ багийн тамирчид Тайландын багийг сүүлийн өдөр 5:1 харьцаатай хожиж, нийлбэр дүнгээр есөн оноо авч энэ нэр хүндтэй тэмцээнээс анх удаа алтан медаль хүртлээ. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.
Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна.
Уг шигшээ багийн бүрэлдэхүүнд Бласт ХХК-ийн Отгон Од клубээс Г.Тамир/ОУХМ/, Ж.Баярсайхан/ОУХМ/, Б.Мөнхболд/ОУХМ/, Ц.Шинэбаяр/СМ/, Н.Бат-Эрдэнэ/СМ/, Э.Энх-Амгалан/СМ/ нар багтжээ.
Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!