Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд Монгол улсад анх удаа "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотод 4сарын 17-ны өдөр болж өнгөрлөө. Тус чуулганд уул уурхайн компаниуд, УУХҮЯ, УИХ-ын гишүүд зэрэг манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцлоо.
Энэхүү чуулганаар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэх, уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэж буйгаа онцлов.
Уг арга хэмжээнд Бласт компанийн химич С.Буянжаргал, үйлдвэрийн савлагч Ц.Болормаа нар оролцож уурхайчин эмэгтэйчүүдтэй санал бодлоо солилцож, хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ.