Жил бүрийн зургаадугаар сарын нэгний өдрийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэ жил 66 дахь удаагаа тэмдэглэж байгаа ба МУ-ын засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан бөгөөд хүүхэд бүр аав, ээж, гэр бүлтэйгээ нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Хүүхэд бүрийн хоног тоолон хүлээдэг уг баярыг угтан Бласт компани хүүхдүүдийн цангинасан дуу хуур, инээд хөөрөөр хөглөгдөж ажилчдынхаа 400гаруй хүүхдийг баярлуулж гарын бэлэг өглөө.
Бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч байхыг хүсье.