Ажилчдын шинэ хотхон ашиглалтанд орлоо

Бласт ХХК нь ажилчдаа тав тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн ажилчдын иж бүрэн хотхоныг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өглөө. Уг байгууламж нь нөөц цахилгаан үүсгүүр, цэвэр усны гүний худаг, бохирын байгууламж гэх мэт ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтэцтэй. 100 хүртэлх хүний багтаамжтай, тус бүрдээ ариун цэврийн өрөө, душ бүхий ажилчдын өрөө, бялдаржуулах танхим, спорт заал, авто граж, амралтын өрөө гэх мэт ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай амрах орчинг бүрдүүлсэн. Тус хотхоны зоогийн газар нь ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн тогооч нар, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан чанартай хүнсээр ажилчдад өдрийн 3-4  хоолоор үйлчилж байна.

Бид уг хотхоноо ногоон хотхон болгох зорилт тавин Хайлаас, Улиас, Сухай модыг тус бүр 100 ширхгийг тарьж, байгууламжийн дотор талбайгаа зүлэгжүүллээ. Эдгээр модлог ургамал нь говь, цөлийн нутагт тохирсон элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах сайн талтай юм.