2018 он “Бласт” ХХК-ийн хувьд шинэ шинэ бүтээн байгуулалт өрнөж, ажил хөдөлмөрийн их давлагаагаар түүчээлсэн ололт амжилт ихтэй жил байлаа. Энэ бүхнийг тоймлон дурдвал:
Чанарын удирдлагын тогтолцоо. Тус компани нь үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг 2011 оноос нэвтрүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байсан. Олон улсын стандартын байгууллагаас тухайн стандартыг Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 болгон шинэчлэн баталсантай холбогдуулан тус стандарт руу шилжиж баталгаажуулалт хийлгэн, үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайт дахь салбарт:
- Задгай эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх 2 үйлдвэрийг бүрэн Америк технологид шилжүүлж, хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэн өдөрт 240 тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх боломжтой болов.
- Нэг удаад 20 тонн эмульсийн тэсрэх бодисоор цооног цэнэглэх хүчин чадалтай тусгай зориулалтын машин 2 ширхгийг ашиглалтад оруулав.
- Тус бүр 250 тонн багтаамжтай түүхий эдийн агуулах 2 ширхгийг ашиглалтад оруулав.
- Хүнд даацын машин механизмын засвар үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулав.
- Нийт 193 м2 ашигтай талбай бүхий оффисын зориулалттай барилга байгууламж ашиглалтад оруулав.
- Тэсрэх материалын агуулахуудыг шинэчлэн байгуулав.
- Ажилчдын тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 112 хүний багтаамжтай ажилчдын амрах байр, спорт заал, фитнесс, хоолны газар, автограж бүхий иж бүрэн хотхоныг ашиглалтад оруулав.
- Үйлдвэрлэл, технологийн усан хангамжийн зориулалттай 3 худгийг хашиж, унд ахуйн зориулалттай 1 худгийг зориулалтын барилгад байрлуулав.
- Үйлдвэр болон ажилчдын хотхоны орчимд нийт 300 ширхэг мод тарьж, 700м2 талбайг зүлэгжүүлэн, бороожуулагчтай иж бүрэн усалгааны систем суурилуулан ашиглаж байна.
- Хөрсийг элэгдлээс хамгаалах ажлын хүрээнд үйлдвэрээс ажилчдын хотхон хүртэл 1100 метр сайжруулсан шороон зам тавьж, ашиглаж байна.
- Гурвантэс сумын нутагт “Хөөвөр” болон “Хошуу ус” булгуудын эхийг хамгаалах үүднээс хашаа татан, хамгаалалтын бүс тогтоож, тохижуулав.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдээгүй, аюул осолгүй, үр бүтээлтэй ажилласан жил байлаа.
- Ажлын байраар хангасан - 109
- Мэргэшүүлэх сургалтад хамруулсан – 71
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамруулсан (OSHMI төвтэй хамтран) – 140
- Гамшгаас хамгаалах сургалтад хамруулсан (НОБГ-ын харьяа НИГХСАЗТөвтэй хамтран) – 183
Мэдээллийн технологи:
Тус компани нь дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглахыг ямагт эрмэлзэн ажилладгийн хувьд хөдөө орон нутгуудад байрлах нийт салбаруудыг төв оффистой өндөр хурдны шилэн кабелийн интернетийн сүлжээгээр холбож, иж бүрэн камержуулан, үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлсэн нь энэ онд хийгдсэн томоохон техникийн дэвшлүүдийн нэг юм.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах Шивээ-Овоо салбарт ажлын ачааллыг харгалзан, хүн хүч нэмэгдүүлэн амжилттайгаар ажиллаж байна.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Баян айраг салбарт аюул осолгүй 500 дахь тэсэлгээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, цаашид энэ тоо нэмэгдсээр байна.
Нийт ажилчид болон харилцагч байгууллагууддаа шинэ оны мэнд хүргэж ирэх 2019 онд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!