"БЛАСТ" ХХК-ийн "Отгон од" клубын "БЛАСТ" багийн талбайн нээлт

Монгол улсад өвлийн спорт хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулан Бласт компанийн 100% хөрөнгө оруулалттайгаар олон улсын стандартад нийцсэн талбай нь 2018 оны 11 сард ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж буй  ба уг талбайн албан ёсны нээлт 2019 оны 02 сарын 16-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 

Олон улсын стандартад нийцсэн /зун Roller hockey, өвлийн Ice hockey/  энэ талбай  дээр одоогийн байдлаар ахлах нас, дунд насны улсын аваргын тэмцээнийг зохион байгуулаад байгаа бөгөөд 5 насны ангиллаар 80 гаруй тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж уралдаан тэмцээнд оролцсон билээ. Удахгүй зохиогдох Бүх ард түмний спортын их наадамд анх удаагаа хоккейн төрлөөр зохиогдох гэж буй тэмцээнийг талбай дээрээ хүлээн авч зохион байгуулах гэж байна.

Бласт багийн тамирчдын хувьд залуучуудын улсын шигшээ багт 5 тамирчин байдаг бөгөөд энэ 5 тамирчин маань олон улсын Asian Challenge Cup тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байгаа билээ.

Талбайн тамирчиддаа спортын өндөр амжилт болон цаашид талбай дээрээсээ олон олон амжилтын эзэд төрүүлэхийг хүсэн ерөөе.