“BUSINESS LEAGUE-2019” –т амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Бизнес лиг” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн 3 дугаар сарын 16-31-ний бямба, ням гарагуудад “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь 2015 оноос уламжлал болгон 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба энэ удаагийн тэмцээнд МҮХАҮТ-ын нийт 17 гишүүн байгууллагын 250 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс шилжин явах цом, алтан медалийн эзнээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг шалгарч, мөнгөн медалийн эзнээр “Номин холдинг” ХХК, хүрэл медалийн эзнээр “Бласт” ХХК-ийн баг тамирчид тус тус тодорлоо.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!