БЛАСТ ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр тодорлоо

Монгол улсын засгийн газар, МҮХАТанхимтай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгж тодруулж өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 5 дугаар сарын 17-ний өдөр болж өндөрлөлөө.

Энэхүү өргөмжлөлийг Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагуудтай хамтран албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн улсын төсөвт оруулсан татвар, аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг бөгөөд  18 дах удаагийн ТОП-100 2018 шалгаруулалтад  үндэсний үйлдвэрлэгч Бласт компани 85 -р байранд эрэмбэлэгдэж өргөмжлөлөө гардан авлаа. 

Бидний зүгээс энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг гардан авч байгаа нь улс орныхоо төсөвт тодорхой хувь нэмэр оруулж, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж байгааг  илэрхийлээд зогсохгүй энэ хугацаанд бидэнд итгэл үзүүлж, хамтран ажилласан харилцагчид болон  нийт ажилтан албан хаагчдын маань идэвх зүтгэл шингэсэн хүч хөдөлмөрийн үр шим юм. 

Бидэнтэй хамт байсан харилцагчид болон ажилчиддаа  талархал дэвшүүлье!