Бласт компани нь 2001 онд байгуулагдсан тэсэлгээний салбартаа анхдагчдын нэг юм. Байгуулагдсан цагаасаа хойш ажил үйлчилгээ явуулж буй орон нутгийн иргэд удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж жил бүр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна.
Манай компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайтын нүүрсний орд газарт 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тус салбарт 2019 оны байдлаар сум орон нутгаас нийт 34 хүнийг ажлын байраар хангаж байгаагаас хөдөлмөрийн чадвараа алдсан 5 хүн байна.
2019 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10 хооронд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх “Цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах ажлыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж хүлээлгэн өглөө.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Баз Асар” ХХК ажилласан бөгөөд “Цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлтийн үйл ажиллагаанд Гурвантэс сумын засаг дарга О.Баттогтох, ИТХ-н дарга Б.Отгонбаяр , Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаа, “Бласт” ХХК-ий Нарийн сухайт салбарын дарга Г.Гантулга, “Баз Асар” ХХК-ий захирал Б.Зоригтсайхан нар оролцлоо.