Бласт ХХК-с олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Солонго төвийн 3-15 насны өхөөрдөм 26 хүүхдийг баярлуулж гарын бэлэг өглөө. Дашрамд дурьдахад Бласт ХХК нь Солонго хүүхдийн асрамжийн төвтэй 2012 оноос хойш хамтран ажиллаж нийгмийн асуудалд нь дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн юм.
Аз жаргал эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг дүү нартаа хүсье!