Бласт ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бизнесийн ашиг орлогынхоо тодорхой хэсгийг хөдөө орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхийг зорин ажиллаж байна. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах үүднээс Бласт ХХК-ын нийт ажилчдын 30 гаруй хувь нь үйлдвэр, агуулах байрлах тухайн орон нутгийн иргэд бөгөөд мэргэжлийн сургалтанд хамруулж байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Ингэснээр нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдэх, шилжилт хөдөлгөөн багасах, нутагтаа ая тухтай амьдрах зэрэг ач холбогдолтой юм.
Мөн 2013оны 6-р сард Дархан уул аймаг Шарын гол сумын 6-р 10жилийн сургуулийн байрны 0.7МВт-ын халаалтын зуухыг бүрэн шинэчлэх ажлыг хийж хүлээлгэж өгснөөр сурагчид ая тухтай дулаахан орчинд хичээл номондоо шамдан суралцах нөхцөл боломж бүрдлээ.