Бласт ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бизнесийн ашиг орлогынхоо тодорхой хэсгийг нийгмийн халамж, сайн сайхны төлөө зориулж байдаг. 2014онд Говь-Алтай аймгийн Цээл сумын, төв гудамжинд иж бүрэн гэрэлтүүлэг хийж сумын төвийн шөнийн өнгө үзэмжинд өнгө нэмсэн үйл явдал боллоо. Гэрэлтүүлгийн ажлыг хийснээр сумын төвийн дотоод орчин сайжирч нутгийн иргэд орой үдэш агаар салхинд гарах тав тухтай орчныг бий болгох зорилготой юм.