“Бласт” ХХК нь 2012 оноос эхлэн “Солонго” хүүхдийн асрамж, халамжийн төвтэй хамтран ажиллаж хүүхдийн гэрэлт ирээдүй, сайн сайхны төлөө олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. 2012 оны 12-р сард “Солонго” төвийн багш сурган хүмүүжүүлэгчид “Бласт” ХХК-ний удирдлагуудыг төв байрандаа урьж уулзан, сар бүрийн хандивын мөнгөөр хүүхдүүдийн төлөө хийж бүтээсэн зүйлүүдээ үзүүлж танилцууллаа. Тус төв Бласт компанийн тусламжтайгаар хүүхдүүдийг хичээлийн хэрэгсэл, хувцас болон бусад шаардагдах материалуудаар хангахаас гадна асрамжийн төвийн байранд засвар хийж, зарим өрөөг хичээл хийх өрөө буюу анги болгож шаардлагатай ширээ сандал зэрэг бусад хэрэгслүүдээр бүрэн тохижуулсан байлаа. Мөн нэг өрөөг арьсан түрийвч, түлхүүрийн оосор, үзэг харандааны гэр гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг цех байдлаар тохижуулсан байв. Мөн тус төвийг өвлийн түлшний нөөцөөр хангаж өглөө. Хүүхэд нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, амьдралын бүхий л эхлэл, суурь хүмүүжил тавигддаг үе юм.
"Хүүхэд эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй"