“БЛАСТ ”ХХК нь 2011 онд Өмнөговь аймаг, гурван тэс сумын хүүхдийн цэцэрлэгийн гадаа талбайд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих тоглоом наадгайгаар хангах зорилгоор хүүхэд багачуудад зориулан тоглоомын талбай хийж өглөө. Хүүхдийн хөгжилд тоглоом маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд оюуны, бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг уран сэтгэмжтэй нэгтгэн хөгжүүлдэг. Томчууд бидний зааж сургаагүй, хийж үзүүлээгүй, хэлж зөвлөөгүй бүхнийг хүүхэд тоглоомноосоо хүртэж хүлээн авч, хөгжиж төлөвшиж байдаг аж.