2014онд Дорноговь аймгийн Мандах суманд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг хүлээлгэж өгөв. Сагсан бөмбөг нь дэлхий өнцөг булан бүрт өргөн тархсан, хүүхэд залуучуудын дуртай спортын нэг бөгөөд хүүхэд залуучуудын бие бялдар, төлөвшилд эерэг нөлөөтэй. Жишээлбэл тоглогчоос маш хурдан бөмбөг дамжуулах, бөмбөг залах, үсрэх, хамгаалалт хийх гэх мэтчилэн олон төрлийн хөдөлгөөн, авхаалж самбааг шаарддаг. Энэ хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн эрүүл мэнд, сэтгэн бодох үйл ажиллагаа, зан араншинд эерэг өөрчлөлтүүд гарч байдгыг судлаачид хэдийнээ нотложээ.