БЛАСТ ХХК Топ-100 аж ахуйн нэгжийн 100 дугаарт эрэмбэлэгдлээ

Монгол улсын засгийн газар, МҮХАТанхимтай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгж тодруулах ёслолын үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдөр анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

Энэхүү 19 дэх удаагийн ТОП-100 2019 шалгаруулалтад Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүлсэн бол үндэсний үйлдвэрлэгч Бласт компани 100 -р байранд эрэмбэлэгдсэн байна.

Шалгаруулалтыг Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо зэрэг байгууллагуудтай хамтран, улсын төсөвт оруулсан татвар, аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг билээ.

Хамт байдаг нийт харилцагчид болон ажилчиддаа  талархал дэвшүүлье!