Тэсэлгээний ажлын дэвшилтэт технологи – 2019 онол практикийн бага хуралд оролцлоо

Өнгөрөгч 5 дугаар сарын 31-ий өдөр “Corporate” зочид буудлын хурлын танхимд ТЭСЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ – 2019 онол практикийн бага хурал боллоо.

Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Тэсэлгээний сургалт судалгааны технологийн төвөөс  хамтран зохион байгуулсан уг хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, тэсрэх материалын үйлдвэрлэл, тэсэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй компаниуд, Эрдэнэт үйлдвэр, Ухаа худаг, Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Төмөртолгой, Төмөртэй, МАК, Хөтөл, Болд төмөр Ерөө гол, Монголросцветмет зэрэг томоохон уурхайн төлөөллүүд оролцсон юм.

Хуралд Бласт ХХК-аас 8 инженер хуралд оролцож, Тэсэлгээ технологийн хэлтсийн инженер Г.Түвшиндалай “Задгай эмульсийн тэсрэх бодисын детонацийн хурд, тэсэлгээний ажилд өдөөгчийн жин хэмжээний нөлөөлөл” сэдвээр илтгэл тавилаа.

Энэ удаагийн хурал оролцогч байгууллагуудын тоо нэмэгдсэн, тэсэлгээний ажлын технологи, туршилт судалгааны ажлууд, программ хангамж, өөрсдийн уурхайн тэсэлгээний ажлын онцлог зэрэг олон сэдвээр санал бодол, арга аргачлалаа хуваалцсан үр дүн, зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө.