Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-д “Бласт” ХХК-ийн төлөөлөл 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.
Тус чуулган нь Монгол улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар илтгэл тавьсан бөгөөд, чуулганы хоёрдугаар хагаст нийт оролцогчид гурван салбар хуралдаанд хуваагдан хуралдахад ”Бласт” ХХК-ийн төлөөлөл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож, чуулганы төгсгөлд хурал даргалагчийн зүгээс нийт оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлт сонсон, чуулганаас гарсан зөвлөмжийн төслийг танилцуулж, чуулганыг хаасан болно.