Монгол гэр хандивлалаа

Бласт компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажил үйлчилгээ эрхэлдэг сум, орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллаж орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулан ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд 2019 оны 9-р сард Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хороонд амьдардаг зорилтот бүлгийн өрх толгойлсон гурван өрхийн хэрэгцээнд зориулан иж бүрэн таван ханатай монгол гэр гурван ширхгийг хандивлан, хүлээлгэн өгсөн билээ.