Цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ

Бага ангийн сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Бласт компанийн хамт олон Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хороонд байрлах 109 дүгээр сургуулийн гурав болон дөрөвдүгээр ангийн сурагчдад зориулан цацруулагчтай ханцуйвч хийж, бэлэглэлээ. Ханцуйвчинд цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагуудын утасны дугаарыг бичсэн бөгөөд ханцуйвчтай замын хөдөлгөөнд оролцсоноор осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.