Шагнан урамшуулсан тухай

Тус компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олондоо үлгэр дууриалал болсон шилдэг ажилчдын маань ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулан шагнасан байна. Үүнд:

            “Уул уурхай хүнд үйлдвэрийн яам”ны сайдын тушаалаар                  

“Хүндэт жуух бичиг”-ээр

  • Ахлах няглан бодогч Г.Ганхүү   

“Тэргүүний уурхайчин” цол тэмдэгээр

  • Хуулийн зөвлөх Д.Содномжамц,
  • Үйлдвэр технологийн хэлтсийн дарга Ж.Ундрал,
  • Хэсгийн дарга Д.Одхүү,
  • Хэсгийн дарга Х.Мягмарсүх,
  • Жолооч оператор Л.Сүхбат
  • Хэсгийн дарга Б.Дүүрэнбаяр,
  • Хэсгийн дарга Ч.Бат-Эрдэнэ,
  • Тэсэлгээний мастер Б.Лхагвасүрэн нарыг шагнасан байна.

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар

“Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр

  • Чеволи ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэндолгорыг шагнасан байна.

            Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар

  • Ерөнхий нягтлан бодогч Д.Амарбат,
  • Тэсэлгээний мастер Б.Сансар,
  • Автын механик инженер М.Жаргалсайхан,

“Алтан гадас одон”-аар

  • Тэсэлгээ технологийн хэлтсийн дарга Ш.Балдорж,

 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-аар

  • Шивээ овоо салбарын дарга Б.Сэнгэбаатар  нарыг тус тус шагнасан байна.

Ажил хөдөлмөр, амжилт  бүтээл бүхэн нь улам арвижин дэлгэрч хамт олныхоо дунд од мэт гялалзан, үлгэрлэж яваарай хэмээн цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөж “Бласт” компанийн хамт олноос нь халуун баярыг хүргэж байна.