“Монголын хоккейн лиг”-ийн “плэй-офф 2019-2020" тоглот зохион байгуулагдлаа

Цар тахал Ковид-19-ын улмаас тасалдаад байсан Монголын хоккейн лигийн 2019-2020 оны аварга шалгаруулах “Плэй-офф”-ын тоглолт энэ сарын 21-24-ний өдрүүдэд битүү дээвэртэй олон улсын стандартыг хангасан “Мөсөн өргөө” буюу “СТЕППЕ АРЕНА”-д зохион байгуулагдсан билээ.

Энэхүү тэмцээнд нийт 6 баг тамирчид өрсөлдсөнөөс  Бласт компанийн  отгон од клубын “Отгон од-Бласт” баг амжилттай оролцон “Хүрэл” медаль хүртсэн бөгөөд мөнгөн медалийг Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Шарынгол ХХК-ийн “Шарынгол” баг, МХХ-ны 2019-2020 оны Лигийн АШТ-ний аварга багаар Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Хангарьд клубын “Хангарьд” баг шалгарсан байна.

Үе үеийн өвлийн спортын тамирчдын мөрөөдлийг бодит болгож, ДАШТ, олимпын наадмуудад амжилтаа ахиулах боломжийг бий болгож байгаа мөрөөдлийн  мөсөн ордонд энэ удаагийн тэмцээн зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.