Монгол улсад “Уул уурхайн салбар” үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор ахмад уурхайчин Монмаг компанийн ерөнхий захирал Жижигийн Жамъян шагнуулсан байна.
Монгол улсын төрийн шагналт, Олон улсын оюуны өмчийн алтан медальт, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, Монгол улсын зөвлөх инженер Ж.Жамъян /Ph.D/ нь “Үйлдвэрлэлийн зориулалттай энгийн тэсрэх бодисын үйлдвэр”-ийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн мөн Монгол улсад тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээний бие даасан салбарыг буй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа 50 гаруй жил ажилласан туршлагатай ахмад уурхайчин билээ.