Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулсаар ирсэн. Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг 2011 онд анх нэвтрүүлэн, өнөөг хүртэл үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сайжруулалт оруулан ажиллаж байна.
ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартын шаардлагуудыг ханган үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул Стандарт хэмжил зүйн газраас гэрчилгээг 2025.05.03 өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар дахин сунгалаа.