Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, мөн Монгол улсад орчин цагийн “Уул уурхайн салбар” үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 07 дүгээр сарын 07-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон ахмад уурхайчин Монмаг компанийн ерөнхий захирал Жижигийн Жамъян-д Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Монгол улсын төрийн шагналт, Олон улсын оюуны өмчийн алтан медальт, Монгол улсын шилдэг зохион бүтээгч, Монгол улсын зөвлөх инженер, “Уурхайчдын алдрын од” одонт Ж.Жамъян /Ph.D/ нь “Үйлдвэрлэлийн зориулалттай энгийн тэсрэх бодисын үйлдвэр”-ийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн мөн Монгол улсад тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээний бие даасан салбарыг буй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа 50 гаруй жил ажилласан туршлагатай ахмад уурхайчин билээ.
Танд халуун баяр хүргэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.