МУУҮА нэрэмжит 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 20-21-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд 20 гаруй компанийн эрэгтэй 21 эмэгтэй 9 баг, нийт 30 баг өрсөлдсөн бөгөөд Бласт компанийн эрэгтэй баг тамирчид маань алтан медаль, цомын эзэд болсон байна. Тэмцээний талаар товчхон дурдвал:
Эрэгтэй баг
1-р байр Бласт
2-р байр ER
3-р байр Ачит Ихт
эмэгтэй баг
1-р байр Оюутолгой
2-р байр Монголросцевтмет
3-р байр ER багууд тус тус шалгарсан бөгөөд эрэгтэй ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор БЛАСТ ХХК-ний тамирчин Б.Баттүвшин, эмэгтэй ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор ОЮУ ТОЛГОЙ ХХК-ийн тамирчин Б.Эрдэнэ-Отгон тус тус шалгарсан байна.
Нийт тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа амжилт хүсье.