"Тэмээний баяр-2023" амжилттай болж өндөрлөлөө

Монголчууд малын соёлоо ихэд дээдэлдэг нандин ёс заншилтай ард түмэн билээ.

2004 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тэмээний баяр” нь 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Бүдүүн тэмээ, Тайлаг тэмээ, Торомны уралдаан болохоос гадна Тэмэээтэй сайхан хос, шилдэг буур, шилдэг ингэ тус тус шалгаруулж түмэн олноо баясгалаа.

Уг баяр нь залуу малчид, ялангуяа говийн эзэн гэгддэг тэмээг маллаж байгаа малчдад том урам, дэмжлэг болдог сайхан баяр юм.

Баярын үеэр нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйл ажиллагааг нийтэд таниулах зорилгоор цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Цар тахлын үед буюу 2020-2022 онуудад түр завсарласан ч 2023 оноос уламжлалаа сэргээн ийнхүү наадлаа. Тус баярыг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын ИТХ, ЗДТГ зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “Хүрэн Толгой Коал Майнинг” ХХК болон “Бласт” ХХК оролцлоо.

Алтан шаргал зүстэй, Алс холуур бэлчээртэй

Анд явахад итгэлтэй, Ачиж явахад түшлэгтэй

Айл хотлоороо нүүлгэдэг Ай сайхан Тэмээ...