Бласт ХХК-ийн 2023 онд хийхээр төлөвлөсөн машин техникийн парк шинэчлэлтийн ажлын эхний ээлжийн машинууд ажилд гарахад бэлэн боллоо. Уг ажлын хүрээнд Эмульсийн тэсрэх бодисын хольц тээвэрлэгч 20м3-ийн багтаамжтай автомашин 2ш, Цооног түгжигч 15м3-ийн багтаамжтай 2ш автомашин болон Land Cruiser 76, 79 зэрэг машин техникээр салбаруудынхаа хүчин чадлыг нэмэгдүүллээ. Парк шинэчлэлтийн дараагийн ээлжийн машин техник удахгүй ирэхээр хүлээгдэж байна.
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа тогтмол сайжруулж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчдийг найдвартай хангах чанарын бодлогоо хэрэгжүүлж, тогтмол сайжруулалт хийсээр байна.