Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа 22 дахь жилдээ болж өндөрлөлөө.
Энэ жилийн ТОП 100 ААН-ийг эрэмбэлэх ажлыг МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагууд хамтран албан ёсны мэдээ тайланд үндэслэн Татвар, Даатгуулагчийн тоо, Борлуулалтын орлого, Ашиг, Хөрөнгийн хэмжээ зэрэг 5 үндсэн үзүүлэлтээр шалгаруулсан байна.
Монгол улсын эдийн засаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй уул уурхайн салбарын манлайлагч болж 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан төсвийн орлого бүрдүүлэгч, эрхэм харилцагчид "Монголын Алт" (МАК) ХХК, Цайртминерал ХХК, Бороо Гоулд ХХК, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК, МАК Цемент ХХК, Өсөх Зоос ХХК, Баян Айраг Эксплорэйшн ХХК, Баялаг Энержи Ресурс ХХК, Та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын ажил бизнест нь улам их амжилтыг хүсэн ерөөе.