Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж байна. Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуульд “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчилснаар 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлж байна.
“Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Бласт” ХХК нь ажилчдынхаа 500 гаруй хүүхдүүдийг уламжлал ёсоор баярлууллаа. Мөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй Налайх дүүргийн 3-р хорооны зорилтод бүлгийн 20 хүүхэд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 50хүүхдэд тус тус гарын бэлэг өгч тэдэнтэй хөөр баяраас нь хуваалцлаа.
Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан халамж анхаарал шаардлагатай хүүхэд залуучууд, спорт урлагын баг хамт олныг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжин ажиллах болно.
Монголын үрс маш олон болтугай.