Бласт ХХК нь ажилтнуудаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамрууллаа

Өнөөдөр Бласт ХХК болон Мандал даатгал” ХК-ийн удирдлагууд “Жаргалан” хувийн эрүүл мэндийн даатгалын гэрээнд хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.
Ингэснээр тус компанийн ажилчид 50 сая хүртэлх төгрөгийн хамгаалалт бүхий үйлчилгээг улсдаа тэргүүлэгч Интермед, Грандмед, Сонгдо Бумрунград, Ачтан клиник зэрэг 19-н хувийн эмнэлэг болон бусад улсын эмнэлгүүдээс авах боломж бүрдэж байна.
Мөн “Жаргалан” эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа бүх ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шаардлагатай тохиолдолд эмчийн заавар хяналтан дор хурдан шуурхай эмнэлгээр үйлчлүүлж, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үзлэг оношилгоонд орох, эмийн жорын дагуу эм тариаг авч хэрэглэх боломжтой боллоо.
Бласт ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэг жилээс дээш ажилласан ажилчдаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулснаар, ажилтан  аливаа эрүүл мэндийн эрсдэлийг санхүүгийн дарамтгүйгээр даван туулах, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай авах, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэснээр тогтвортой, урт хугацаанд ажиллаж, тэр хэмжээгээрээ өрхийн орлогоо тогтвортой байлгах боломж бүрдэж байна.